Saturday, December 17, 2011

Монгол улсын анхны суперкомпьютер

Цаг агаарыг урьдчилан мэдээлэх тоон загварыг ажиллуулах болон цаг уур, уур амьсгалын судалгааны чиглэлээр ашиглахаар ЦУОШГ, УЦУХүрээлэнд 2011 оны 11 сарын эхээр Cray XE6m суперкомпьютерыг суурилуулаад байна.

IBM - Watson Supercomputer

IBM компаний бүтээсэн Watson supercomputer болон мэргэжилтнүүдийн хөгжүүлсэн програмын хүчээр асуулт хариултын JEOPARDY нэвтрүүлэгт оролцон ялалт байгуулсан байна. http://www-03.ibm.com/innovation/us/watson/http://top500.org/



Friday, November 11, 2011

JasPer суулгах

Өнөөдөр 2011 оны 11 сарын 11-ий өдөр. Өөртөө болон өөр хэн нэгэнд хэрэг болвол мөн түүнд зориулаад JasPer-ыг суулгах талаар товч тэмдэглэл хөтлий гэж бодлоо.

JasPer нь grib2 форматтай мэдээтэй ажиллахад дуудагддаг туслах хэрэгсэл юм (library). Суулгахын тулд zlib болон libpng хэрэгслүүдийг эхлээд суулгах хэрэгтэй. Эдгээрийг доорх холбоосоос согон татаж болно.
http://www.nco.ncep.noaa.gov/pmb/codes/GRIB2/

1. zlib-1.2.3.tar.gz
2. libpng-1.2.12.tar.gz
3. jasper-1.701.0.tar.gz

1. zlib (compression library used by PNG) суулгах:
     # cd zlib-1.2.3/
     # ./configure -prefix=/path
     # make >& make.log
     # make install
2. PNG (“lossless” compression library) суулгах:
     # cd libpng-1.2.12
     # ./configure -prefix=/path --build=x86_64-suse-linux-gnu
                     --build=x86_64-suse-linux-gnu   
                     энэ хэсэг тухайн үйлдлийн системээс хамаарна.
     # make >& make.log
     # make install
3. JasPer (JPEG 2000 “lossy” compression library) суулгах:
     # cd jasper-1.701.0
     # ./configure -prefix=/path
     # make >& make.log
     # make install

За тэгээд шаардлагтай бол өөрийн хэрэглээнээс шалтгаалж доорх environment холбож өгч болно.
     # export JASPERLIB=/path/lib
     # export JASPERINC=/path/include
     # export JASPER=/path
     # export PATH=$PATH:/path/bin

Saturday, April 9, 2011

Linux root password солих...

Хэрвээ ямар нэгэн байдлаар серверийнхээ бүх хэрэглэгчийн нууц үг чинь солигдчихсон, тэр байтугай root-ээр хүртэл орох боломжгүй байдал нэг л өглөө хандах гэхэд тань угтаж байвал та яах вэ?
Надад яг ийм байдал саяхан тохиолдлоо (Нууц үгээ сольж ороод харахад олон улсын IP ашиглан наашаа хандаж нууц үгүүдийг маань өөрчлөөд зогсохгүй өөртөө хэрэглэгч нээж авсан байх юм), тусламж хүсэж асуусан зарим хүмүүс эхнээс нь системээ суулгахыг зөвлөсөн юм.
Харин нэт-ээр хайж байгаад дараах аргийг олсон юм. Бусдад болон өөрт дахин хэрэг болно гэж бодоод энд бичье гэж бодлоо. (Уул нь амархан юм)

1. Live CD-ээр асаана
2. Системтэй хатуу дискээ mount хийж холбоно.
          -доорх командаар дискнүүдээ харна:
            #fdisk -l
          - #mount /dev/dm-2 /disk1      (dm-2 болон disk1 нь өөр байж болно)
3. /etc/shadow файлыг олж нээгээд эхний мөрөнд доорх өөрчлөлтийг хийж хадгална.
          өмнө:  root:$5$O6QKecq/7X:15887:0:99999:7:::
          дараа:  root::15887:0:99999:7:::
4. Одоо Live OS-оо унтрааж үндсэн OS-оо асаахад root хэрэглэгч нууц үг хийхгүйгээр орно.
5. /etc/shadow файлаа доорх байдлаар эргүүлэн солино.
          root:0:15887:0:99999:7:::
6. Ингээд одоо root болон бусад хэрэглэгчийн нууц үгээ эргүүлэн сольж болно.

SHELL давталт . . .

Bash скрипт дээр давталтыг олон төрлөөр хийх боломжуудыг харуулсан post байна. Хэрэглээний нөхцлөөс хамаараад өөр өөрийн давуу талуудтай. ...