Хэрвээ ямар нэгэн байдлаар серверийнхээ бүх хэрэглэгчийн нууц үг чинь солигдчихсон, тэр байтугай root-ээр хүртэл орох боломжгүй байдал нэг л өглөө хандах гэхэд тань угтаж байвал та яах вэ?
Надад яг ийм байдал саяхан тохиолдлоо (Нууц үгээ сольж ороод харахад олон улсын IP ашиглан наашаа хандаж нууц үгүүдийг маань өөрчлөөд зогсохгүй өөртөө хэрэглэгч нээж авсан байх юм), тусламж хүсэж асуусан зарим хүмүүс эхнээс нь системээ суулгахыг зөвлөсөн юм.
Харин нэт-ээр хайж байгаад дараах аргийг олсон юм. Бусдад болон өөрт дахин хэрэг болно гэж бодоод энд бичье гэж бодлоо. (Уул нь амархан юм)
1. Live CD-ээр асаана
2. Системтэй хатуу дискээ mount хийж холбоно.
-доорх командаар дискнүүдээ харна:
#fdisk -l
- #mount /dev/dm-2 /disk1 (dm-2 болон disk1 нь өөр байж болно)
3. /etc/shadow файлыг олж нээгээд эхний мөрөнд доорх өөрчлөлтийг хийж хадгална.
өмнө: root:$5$O6QKecq/7X:15887:0:99999:7:::
дараа: root::15887:0:99999:7:::
4. Одоо Live OS-оо унтрааж үндсэн OS-оо асаахад root хэрэглэгч нууц үг хийхгүйгээр орно.
5. /etc/shadow файлаа доорх байдлаар эргүүлэн солино.
root:0:15887:0:99999:7:::
6. Ингээд одоо root болон бусад хэрэглэгчийн нууц үгээ эргүүлэн сольж болно.